
“IFPIM Монгол” Хөтөлбөр
2024
MOMENTUM
REPORT
NEST Center for Journalism Innovation and Development
Монгол Улсад бие даасан сэтгүүл зүйн тогтвортой байдлыг хамгаалж, бэхжүүлэх зорилгоор Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр Төв нь Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан (IFPIM) болон Financial Times Strategies (FTS) компанитай хамтран Монголын хэвлэл мэдээллийн салбарыг дэмжих түншлэлийг байгууллаа.
2023 оны сүүлчээр редакцын стандарт, үзэгчдийн олон талт байдал зэргээрээ шалгарсан зургаан хэвлэл мэдээллийн байгууллага сонгогдож, гурван жилийн хугацаатай хөтөлбөрт нэгдэв. Энэхүү хөтөлбөр нь нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйг хөгжүүлэхэд шаардлагатай стратеги, бизнесийн хөшүүргийг бий болгох замаар оролцогч байгууллагуудад санхүүгийн болон стратегийн дэмжлэг үзүүлж байна.
Сонгогдсон хэвлэл мэдээллийн байгууллагууд Үүр Төв, IFPIM болон FTS-ээс гурван жилийн хугацаанд санхүү, хөгжлийн дэмжлэг авч, стратегийн зорилтууддаа нийцүүлэн төлөвлөгөөт санаачилгуудаа хэрэгжүүлэх юм.
“IFPIM МОНГОЛ” Хөтөлбөрийн тухай
WWW.NESTMONGOLIA.ORG
HELLO@NESTMONGOLIA.ORG
+976 77116569 /ОФФИСЫН ШУГАМ/
+976 86201699 /ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖЕР/
УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС