Мета компанитай уулзалт хийж, санал солилцлоо
Мета компанийн Төв Ази, Монгол, Шри Ланка, Малдивын орнууд дахь олон нийтийн бодлого хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчид Монголын баримт шалгах төвийнхөнтэй уулзалт хийн, хамтын ажиллагаа, хуурамч мэдээллийн нөхцөл байдал, мэдээллийн боловсрол зэрэг олон сэдвийн талаар ярилцлаа. Олон улсын баримт шалгагчдын сүлжээ буюу IFCN-ий албан ёсны баталгаат эрхтэй Монголын баримт шалгах төв нь Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр гурав дахь жилдээ ажиллаж буй бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаа, хуурамч, ташаа мэдээллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан юм.
Мета компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хуурамч мэдээллийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлдэг “Хөндлөнгийн баримт шалгагч түнш хөтөлбөр” болон цаашид хэрэгжүүлэх ажил, технологийн шинэчлэлийн талаар баримт шалгагчдад танилцуулсан юм. Тухайлбал, хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентуудыг тэмдэглэгээтэйгээр байршуулах журмыг нэвтрүүлж, тэмдэглэгээгүй контентын үзэгдэлтийг хязгаарлах талаар дуулгасан юм.